m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 02:48
55
“Ширээ нуруу" -ны хогийг цэвэрлэжээ

Дархан сумын ЗДТГ-аас гэр хороололын хур хогийн цэгийг устгах ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил Ширээ нурууны айл өрхийн газрыг  цэлийсэн тал болтол цэвэрлэсэн хэдий ч энэ жил дахиад л хогондоо дарагджээ. Талын  нэг хийсэн өнгө өнгийн гялгар уут, барилгын хог хаягдал, үнс зэрэг ахуйн хог хаягдлаар дүүрчээ. Сүүлийн гурван жилийн туршид цэвэрлэж эхэлсэн уг талбайг энэ онд дахин цэвэрлэх ажлыг эхлүүлэв.

Хүнсний талонд хамрагдсан айл өрхийг гишүүдийг дайчлан ил харагдах хогийг цэвэрлүүлжээ

Хог цэвэрлэх ажилд төсвөөс хөрөнгө мөнгө зарлагдахгүйгээр өөрсдийн нөөц боломжыг  ашиглан Дархан сумын ЗДТГ-аас холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүдтэй харилцан тохиролцож ажлыг хийж байна. Тухайбал “Эс эч эм си жи” , “Өег”  гурилын үйлдвэрүүдтэй хамтран техник тоног төхөөрөмж хово, ковш машиныг түр ажиллуулсан байна.

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтээс хүнсний талонд хамрагдсан айл өрхийг гишүүдийг дайчлан ил харагдах хогийг цэвэрлүүлжээ. Дархан сумын ЗДТГ-аас зөвшөөрөлгүй цэгт хог хаяж буй иргэд, ААНБ-уудтай тэмцэж “эко эргүүл” ажиллуулж  эхэлсэн гэнэ. Дархан сумын иргэд зөвшөөрөлгүй цэгт хогоо хаяж буй автомашины зургийг авч баримттай мэдээлэл өгч болох ба тэдгээр иргэдэд хариуцлага тооцож , хог цэвэрлэгээний ажилд дайчлах аж. 

Зөвшөөрөлгүй цэгт хог хаяж буй иргэд, ААНБ-уудтай тэмцэж “эко эргүүл” ажиллуулж  эхэлсэн гэнэ