m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 03:57
54
"Дайчид" талбайн давуу талаа хадгалж чадлаа

NBA-гийн Өрнөд бүсийн аваргын төлөөх хоёр дахь тоглолт тун ширүүн болж, талбайн эзэн баг "Уорриорз"-чууд нэг онооны давуугаар хожиж чадлаа. IV үеийн төгсгөлд 10 секунд дуту байхад "Дайчид" довтолгоогоо амжилтгүй болгож, самбараас Д.Ховард бөмбөг авсан. Энэ үед "Рокитс"-ын дасгалжуулагч Кевин Макхейл завсарлага авах боломжтой байсан ч аваагүй юм. Ингээд Ж.Харден 6 секунд дутуу байхад довтлолж чадалгүй С.Карри, К.Томспсон нарын давхар хамгаалалтад орж бөмбөгөө алдсан юм. 

Ж.Харден тоглолтын дараа

 

James Harden Shows Frustration! #NBAPlayoffs #WCF

Posted by All Sport News on Thursday, May 21, 2015

Голден Стэйт Уорриорз”-“Хьюстон Рокитс” 99:98 (36:28, 19:27, 22:20, 22:23)

\Цувралын харьцаа 2:0\

ГСУ: С.Карри 33+6 дамжуулалт, К.Томпсон 13, Д.Грийн 12+8 самбар+7 дамжуулалт, А.Богут 14+8 самбар, Ш.Ливингстон 8+4 самбар. 

ХР: Ж.Харден 38+10 самбар+9 дамжуулалт, Д.Ховард 19+17 самбар, Ж.Смит 10, Т.Жонс 12.

 

 

 

"Дайчид" талбайн давуу талаа хадгалж чадлаа