m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 04:16
93
Барилгын материалын тээвэрлэлтийг зохицуулах журамтай болно

Нийслэлийн долоон дүүрэгт 129 аж ахуйн нэгж, байгууллага элс, хайрга, дайрга олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. 

Түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга болон барилгын материалыг сэлгэн ачих зориулалт бүхий терминалиудыг Сонгинохайрхан дүүрэгт Эмээлтийн Шалган бүртгэх товчоо орчим, Хан – Уул дүүрэгт Яармагийн Шалган бүртгэх товчоо орчим, Баянзүрх дүүрэгт Баянзүрхийн Шалган бүртгэх товчоо орчимд зайлшгүй байгуулах шаардлагатай гэнэ. 

Ингэснээр элс, хайрга, дайргыг карьераас заасан замаар терминал хүртэл зөөж, терминалаас бетон зуурмагийн үйлдвэр болон ачаа шингэх цэг хүртэл стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөөх юм.   

Нийслэлийн долоон дүүрэгт 129 аж ахуйн нэгж, байгууллага элс, хайрга, дайрга олборлолтын үйл ажиллагаа явуулж байна

Ингэхийн тулд “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ын төслийг боловсруулж байгаа юм байна. Уг журам батлагдсанаар  ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах шаардлага, хүлээх эрх үүргийг тодорхойлж өгөх гэнэ. 

Уг журмын дагуу  нийслэлд ачаа тээвэрлэх эрх бүхий ЕС зөвшөөрлийг “ТҮЦ” машинаас авч замын хөдөлгөөнд оролцох юм.