m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 04:32
134
Ханнс-Зайделийн сан Монгол Улстай 20 жил хамтран ажиллажээ

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хууль эрх зүйн болон захиргааны салбарт албан ёсоор хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Анхлан тус сан нь 1995 онд Монгол Улсын Засгийн газарт эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж байсан гэнэ. Тус сан нь 20 жилийн хугацаанд Монгол Улсад анх удаа Захиргааны хэргийн шүүх байгуулах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль боловсруулан батлуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн байна. Мөн 2002 онд Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай эрх зүйн болон захиргааны салбарт албан ёсоор хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ой тохиож байна

Ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж буй “Эрх зүйт төр-Эрхэм зорилго” сэдэвт олон улсын онол-практикийн  бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байгаа юм. 

Онол-практикийн бага хурлын дараа хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Ханнс-Зайделийн санг төлөөлж тус сангийн тэргүүн, хатагтай У.Мэннле нар гарын үсэг зурах гэнэ.