m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 04:44
64
Д.Алвес “Барселона”-тай гэрээгээ сунгасангүй

Бразил хамгаалагч Дани Алвес “Барселона”-тай гэрээгээ сунгахаас татгалзсан тухай Cadena Ser радио мэдээлжээ. 32 настай тэрбээр Каталоны багийг орхихоор сэтгэл шулуудсан байна. Түүнд одоогоор дөрвөн ч санал ирээд байгаа аж. Sport.es-ийн мэдээлж буйгаар тэрбээр энэ сарын 26-нд хэвлэлийн бага хурал зарлаж, шийдвэрээ зарлах бололтой. Бразил тоглогчийг “ПСЖ”, “Ман Сити” зэрэг хөрөнгө чинээ сайтай багууд сонирхож байгаа юм.