m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:27
172
Хангинахын шугуйн тойром хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

Дэлхийд ганцхан үндэсний наадгай болох “Шагайн харвааг” залуу үедээ эзэмшүүлэх, олон түмэнд шагайн харвааг сурталчилах, 400 жилийн түүхтэй монос цэцэглэх цагаар болдог уламжлалтай Монголын гурван том шагайн тойрмын нэг Төв халхын анхны  “Хангинахын шугуйн” шагайн тойрмыг сэргээн  “Аялал Жуулчлалын эвент” арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ тус арга хэмжээг зохион байгуулахаар болоод байна.  Шагайн харвааны тэмцээн энэ сарын 23-24 ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Хангинахын шугуй”-д зохион байгуулагдана.
1.    Булган-Гуртын гүүр-Хантай- Хангинахын шугуй-200 км
2.    Булган-Эрдэнэт-Сэлэнгэ-Хангинахын шугуй 170 км
3.    Бу-Эрдэнэт-Хялганат-Хангинах 190 км гэсэн чиглэлээр явж болно.
Тэмцээнд оролцох баг тамирчид тавдугаар сарын 22-ны 14-22 цагийн хооронд тэмцээн болох Хангинахын шугуйд байрласан байх бөгөөд тэмцээний техникийн зөвлөгөөн, сугалааг 23-ны өдөр хийх аж.

Арга хэмжээний үеэр үйлчлэх хоолны гэр, хүнсний худалдаа, жуулчдад зориулсан тусгай үйлчилгээ /Сүү цагаан идээний худалдаа, Нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, Хоол хүнсний худалдаа, Сэлэнгэ мөрөнд завиар аялах үйлчилгээ, Морь болон ердийн хөсгөөр аялуулах, Шагай, нум сум харвуулах, Байгалийн болон хөрөг зураг зуруулах үйлчилгээ, Уран сайхны зураг авахуулах/ боломж очсон хэн бүхэнд нээлттэй байх гэнэ.