m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:37
77
Автобустай хурал хийлээ

Сүхбаатар аймгийн удирдлагууд автобустай "явуулын хурал" хийлээ. Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь санаачлан, Баруун-Урт сумын ЗДТГ-аас зохион байгуулсан уг хурал нь хотыг автобусаар тойрч хаана ямар асуудал байгаатай газар дээр нь танилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож, зөвлөлдсөн шинэлэг ажил болсон юм. Хуралд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, тасгийн дарга мэргэжилтнүүд мөн, Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ, ДБЭХСалбар, ГХБХБГ, Сүхбаатар тохижилт үйлчилгээ, Хот тохижуулах, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, "Дөрвөлж" ОНӨҮГ, БОАЖГ, Орон нутгийн өмчийн алба, Мэргэжлийн хяналтын газар болон бусад агентлаг, албадын дарга нар оролцлоо. 

Баруун-Урт хотын төвд хийгдэж буй болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл авч, хийхсэн гэж хүсч буй хүсэл мөрөөдлөө ч газар дээр нь бодит мэтээр зураглан харж, аймгийнхаа ирээдүйн хөгжлийн талаар нэг ойлголт, нэг чиглэлтэй болсон нь уг хурлын ач холбогдол байлаа. Баруун-Урт хот 2020 он гэхэд таван тойрог замаар хүрээлүүлсэн, түүнээс салаалсан олон замуудтай, замаа дагасан эко орчин, ногоон байгууламж бүхий улсын зэрэглэлтэй хот болсон байна. Үүний тулд хүн бүрийн оролцоо, зүтгэл, сэтгэл хэрэгтэйг аймгийн дарга онцолж байлаа.