m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:41
64
“Төмөр хийц” компани "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд элслээ

“Масс  агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр 300 гаруй гишүүнтэй боллоо. Ингээд өнөөдөр тус холбооны гишүүнээр “Төмөр хийц” компани элсэн орсон юм.

“Төмөр хийц”  компанийн менежер Ц.Энхтогтох

-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манай компани 2007 онд анх үүсгэн байгууллагдсан. Гагнуур, төмөр хийцийн үйлдвэрлэл чиглэлээр, уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт төмөр хийц, ган бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Жилдээ 1000 тонн төмөр хийц бүтээгдэхүүнийг уул уурхай, барилгын салбарт нийлүүлдэг туршлагатай хамт олон.

Жилдээ 1000 тонн төмөр хийц бүтээгдэхүүнийг уул уурхай, барилгын салбарт нийлүүлдэг туршлагатай хамт олон

-"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд элссэнээр ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?

-Холбооны талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн сувгаар олж мэдсэн. Холбооны үйл ажиллагааг зөв тогтолцоогоор үйлдвэрлэгчдийг дэмжиж байгааг олж харан элссэндээ баяртай байна.