m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 05:41
79
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт амжилттай боллоо

Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл ээлжит төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахимаар амжилттай зохион байгуулав. Шалгалтад орох цагаа хүлээн суугаа иргэд танхимд зохион байгуулагдаж байгаа шалгалтын явцыг эхлэхээс нь дуустал нь дэлгэцээр ажиглан харах боломжтой болсны зэрэгцээ “Төрийн албаны мэргэшлийн шалгалт”-ын үйл явцыг Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл Улаанбаатар хотоос теле камераар шууд харах, танилцах боломжийг бүрдүүлж ажиллаа.

Мөн энэхүү шалгалтын явц байдалд “Ажиглагч”-аар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн болон иргэний төлөөллийг оролцуулж, хөндлөнгийн хяналтыг тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн.

 

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахимаар амжилттай зохион байгуулав.