m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 06:08
70
Монголчууд нурууны өвчнөөс айх зүйлгүй болоо

Монголчууд бидний дунд нуруу, нугасны гэмтэлтэй, түүнээс улбаалж олон жил шаналж буй хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Гүми Гандун эмнэлгийн эмч нар Монголд иржээ.

Тус эмнэлгийн дарга Шин Жэ Хагтай уулзаж ярилцлаа.

-Та Монголд өмнө нь ирж байсан гэсэн. Мөн нурууны хүнд өвчтэй хүмүүст удаа дараа туслан хагалгаа хийсэн гэсэн?

-Тиймээ, би өөрөө нуруу нугасны чиглэлээр мэргэшсэн болохоор олон хүнд туслахыг хичээдэг. Өмнө нь ирж, оношилгоо, үзлэг хийхэд нурууны өвчтэй хүмүүс Монголд цөөнгүй байд гэдгийг мэдсэн. Ингээд тэдэнд хэрхэн туслах, яаж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар судалгаа хийж, шаардлагатай хүмүүст хагалгаа хийсэн.Өнгөрсөн жил манай эмнэлэгт 642 монголд хүн хандан эмчлүүлсэн.

-Монголд эмчлэх эрх авах амаргүй байдаг. Та энэ удаа зөвшөөрөл авсан гэсэн. Яагаад хүн үзэж амжсангүй вэ. Танд үзүүлээд өвчнөөсөө салахсан гэх хүмүүс олон бий шүү дээ?

-Эмчлэх зөвшөөрөл авах үнэхээр хэцүү юм билээ. Гэсэн ч би хөөцөлдөөд авсан. Энэ удаа хүнд өвчтэй хоёр хүн үзээд оношилж өгөх санал ГССҮТ-д тавьсан ч тэд хүнээ бэлдээгүй байсан учир үзэж амжсангүй. Уг нь нэг ч гэсэн хүнд тусалсан бол сайн байхсан.

-Монголд эрүүл мэндийн үйлчилгээ иргэдийн хүсэж буй хэмжээнд хүрдэггүй. Ялангуяа нуруу, нугасны мэс заслынх. Та нурууны мэс заслын эмнэлгээ байгуулах санаа байна уу?

-Одоогоор төлөөлөгчийн газраа байгуулсан. Цаашдаа судалгаа хийж энэ асуудлыг нааштай шийдэх талд анхаарах болно.

Таны ажилд амжилт хүсье.

 

Тус эмнэлэг нь 30-аад жилийн  түүхтэй аж. Гүми Гандун эмнэлэг дэлхийд нэртэй Samsung, LG группийн ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах гэрээтэйгээр ажилладаг юм байна.  Тус эмнэлгийн үйл ажиллагааг харуулах хэд хэдэн үзүүлэлт байдаг юм бана. Тухайлбал 2012 онд 60000 удаагийн эрүүл мэндийн шинжилгээ хийснээс нэг ч буруу оношилгоо гараагүй учир улсдаа шилдэг эмнэлгээр шалгарчээ.

Гүми Гандун эмнэлгийн Монгол дахь салбарын дарга Ц.Бат-Идэр

"Шин Жэ Хаг эмч 1999 оноос хойш монголчуудад байнга тусалж, өвчтэй хүмүүст зориулж эмчилгээ хийж байсан. Өвчлөл их байгаа, эмчилгээ хийлгэх хүн олон байгааг харгалзаад монголчуудад зориулж тариф гаргаж өгсөн нь таатай байдаг. Өөр бусад  эмнэлэгт хоёр сая вонн эмчилгээний зардалтай байхад Гүми Гандун эмнэлэгт тал үнээр эмчилгээ хийлгэх боломжтой байдаг. Энэ мэт хямдралтай үйлчлэх санаа нь энэ эмчийнх" гэв.

 

 

Монголчууд эмчилгээ оношилгоонд олноороо очдог учир монгол хүн ажиллуулж, сахиурт болон өвчтөний ар гэрийнхэнд зориулж  зочид буудал болон Олон улсын эмчилгээний төв байгуулжээ.

 

14 төрлийн эмчилгээний тасагтай бөгөөд 30 гаруй их эмч, 300 гаруй сувилагчтйа юм байна


“Гүми Гандун” эмнэлэг нь 14 төрлийн эмчилгээний тасагтай бөгөөд 30 гаруй их эмч, 300 гаруй сувилагчтай юм байна.  Эрүүл мэндийн шинжилгээний төвд маань сээр нуруу, үе мөч, гоо сайхны хагалгааг чанартай, хурдан хугацаанд, хямд үнээр хийдэг гээд олон давуу талтай аж.