m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 06:11
72
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Батлан хамгаалах яам, Монголын барилгачдын холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд  нийслэл, аймаг орон нутагт хэрэгжиж буй орон сууцжуулах бүтээн байгуулалтын хөтөлбөр  төслүүдтэй “Монгол цэрэг бүтээн байгуулалт”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал” “Цэргийн алба хаагчийн орон сууц”, зэрэг дэд хөтөлбөр, төслүүдийг уялдуулан хэрэгжүүлэх зорилготой. Цаашлаад бүтэн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудын офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх болон батлан хамгаалах салбарт ажиллагсадыг орон сууцаар хангах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.