m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 07:56
220
Үзмэн мана болон байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ

Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд өнөөдөр зорчиж явсан иргэн М хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох үзмэн мана болон  байгалийн 21.5 кг чулууг тээврийн хэрэгслийн хаалга болон сандалд нууж хил нэвтрүүлэхийг завджээ. 

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын  байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Үзмэн мана болон  байгалийн 21.5 кг чулууг тээврийн хэрэгслийн хаалга болон сандалд нууж хил нэвтрүүлэхийг завджээ