m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 08:11
231
Орхон аймгаас шилдэг тогооч тодорчээ

  Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас Төвийн болон Хангайн бүсийн тогооч нарт “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар Монголын мастер тогоочдын холбооны салбар зөвлөл хамтран зохион явууллаа. Тус өдрийн сургалтанд Орхон аймгийн тогооч нараас гадна Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын тогооч, хүнсний мэргэжилтнүүд хамрагдсан байна. Үүний дараа төв, хангайн бүсийн  “Аварга тогооч” шалгаруулах уралдаан болж тус уралдаанд Орхон аймгийн тогооч нар тэргүүлжээ. 

Уралдаан нь : Цэцэрлэг, Эмнэлэг, Сургуулийн тогооч

            Ресторан кафены тогооч 

            Нарийн боовны тогооч нар 

            Гранпри ба багийн төрөл гэсэн 4 номинацаар зохиогдсон.

ЦЭС төрлийн номинацид  19  тогооч өрсөлдөж  

                1-р байр Ж. Түмэнжаргал  -Орхон аймаг 

        2-р байр Т. Оюун – Хөвсгөл аймаг 

        3-р байр Ж. Түмэнбаяр – Орхон аймаг 

        3-р байр Д. Дэчин – Орхон аймаг

Рестораны төрлийн номинацид 22 тогооч өрсөлдөж

        1-р байр Ш. Төмөртогтох – Орхон аймаг

        2-р байр Жавхлантөгс – Орхон аймаг

        2-р байр Ж. Өнөржаргал – Орхон аймаг 

        3-р байр Ж. Нямбаяр – Хөвсгөл аймаг 

        3-р байр Т. Дэлгэрмаа – Дархан –Уул аймаг 

Нарийн боовны төрлийн номинацид 8 тогооч өрсөлдөж 

        1-р байр Д. Баасансүрэн – Орхон Жүр –ҮР 

        2-р байр Э. Булганчимэг –Дархан – Уул аймаг

        3-р байр Ч. Батжаргал – Орхон МСҮТ 

        3-р байр Ч. Нарангэрэл – Баянхонгор аймаг 

Гранпри буюу багийн номинацид нийт 10 баг 30 тогооч өрсөлдөж

    1-р байр Алтан цом Ш. Төмөртогтох ахлагчтай Орхон аймгийн баг 

    2-р байр Мөнгөн цом Б. Наранцогт ахлагчтай Дархан -Уул аймгийн баг

    3-р байр Хүрэл цом Ж. Нямбаяр ахлагчтай Хөвсгөл аймгийн баг. 

    Тусгай байр Нэрэмжит шагнал Дэлгэрмаа ахлагчтай Дархан-Уул баг 

    Тусгай байр Нэрэмжит шагнал Д.Мягмардулам ахлагчтай Хөвсгөл баг тус тус эзэлжээ.