m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 08:32
312
Эмэгтэй волейболчид Японы шигшээ багтай тоглоно

БНХАУ-ын Тяньжин хотноо Ази тивийн 18 дахь удаагийн эмэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр шигшээ баг Вьетнамын багтай тоглож, 0:3-аар хожигдсон юм. “С” хэсгийг Вьетнамын баг хоёр хожил авч тэргүүлснээр шөвгийн наймд шалгараад байна.
Тэмцээнд шилдэг 14 баг дөрвөн хэсэгт хуваагдсанаас одоогоор Вьетнам, БНСУ, Тайландын багууд шөвгийн наймд шалгараад байна.  Өнөөдөр манай тамирчид Японы багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийснээр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорно.


"C" хэсэг:
V.20 Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)
V.21 Вьетнам-Монгол 3:0 (25-18, 25-14, 25-13)
V.22 Монгол-Япон

Багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, Лхагвадоржийн Нарантуяа, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллаж байна. 
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулая:
Г.Цэцэгжаргал багийн ахлагч
А.Батжаргал
С.Пүрэвжаргал
Ч.Номинчулуун
Г.Энхнаран
Б.Энхзаяа
Г.Хонгорзул
Г.Хандсүрэн
Б.Цолмон
М.Сувдмаа
Ч.Халиун
С.Отгонбямба нар өрсөлдөж байна.

 

Эмэгтэй волейболчид Японы шигшээ багтай тоглоно