m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 08:53
69
Сайд нарын анхдугаар уулзалтыг С.Оюун гишүүн даргалж байна

Бангкок хотноо 35 орны төлөөлөгч оролцсон Ази- Номхон далайн Байгаль орчны Сайд нарын Анхдугаар уулзалт болж түүнийг НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С. Оюун даргалж байна. 
Анхдугаар чуулга уулзалт нь тус бүс нутгийн өндөр түвшний төлөөлөгчид тогтвортой хөгжлийн зарим нэг тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтран боловсруулах боломж олгож байгаагаараа онцлог аж. Уулзалт Рио+20 дэлхийн хэмжээний чуулга уулзалтаар тодорхойлсон НҮББОХ-ын орон нутгийн оролцоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг юм.

Бангкок хотноо 35 орны төлөөлөгч оролцсон Ази- Номхон далайн Байгаль орчны Сайд нарын Анхдугаар уулзалт болов

Байгаль орчны сайд нар 2015 оноос хойших хугацааны Хөгжлийн хөтөлбөр болон Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, бүс нутгийн орнуудын эрх тэгш, тогтвортой хөгжлийг дэмжихэд үзүүлэх боломжууд, эрүүл мэнд, байгаль орчны нэн тулгамдсан асуудал болох агаарын, химийн бодисын, бусад хог хаягдлын бохирдлыг шийдвэрлэх арга зам, Ази-Номхон далайн орнуудын байгаль орчны төлөв байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. 
Мөн 2016 онд болох НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн дараагийн чуулга уулзалтын хэлэлцэх асуудал, НҮББОХ-ийн 2018-2021 оны Дунд хугацааны стратегид бүс нутгаас тусгах тогтоол, шийдвэрийг тодорхойлох ажээ.