m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.25 00:31
146
Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн "Хобби"

1. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 

Обамагийн цорын ганц дуртай спорт нь сагсан бөмбөг. Тэр цаг зав гарвал сагс тоглох хоббитой аж. Мөн охидтойгоо хамт дугуй унах дуртай. Дуучин Жэй Зи-г сонсох дуртай. 

2. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 

ОХУ-ын Ерөнхийлөгчийг жүдо бөх болон хокейн мастер гэдгийг хэн хүн мэдэх биз. Тэгвэл Путины бас нэгэн хобби бол загаслах. Тэр амралт олдвол нохдоо дагуулан агаарт гарч, морь унан, загасчилах хоббитой аж. 

3. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зинь Пинг

Хятадын Ерөнхийлөгч ерөнхийдөө ном цуглуулдаг нэгэн. Тэр дундаа спорт, бие хамгаалах урлагийн ном дийлэнхийг нь эзлэдэг аж. Хятадын Ерөнхийлөгчийн бас нэгэн хобби нь бие хамгаалах урлагтай холбоотой бэлэг дурсгалын зүйлс цуглуулах хэмээн Huffingtonpost сайт мэдээлжээ. 

4. Францын Ерөнхийлөгч Франсуа Оланд 

Францын Ерөнхийлөгч тун содон хоббитой нэгэн. Тэр 12 ордны хачин содон бэлэг дурсгалын зүйлс цуглуулдаг. Мөн уран зурагт туйлын сонирхолтой нэгэн бөгөөд боломжтой үедээ зургийн галлерей явдаг гэжээ. 

5. Билл Клинтон 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон бишгүүр хөгжимд туйлын дуртай бөгөөд шаггүй хөгжимддөг нэгэн. 

6. Саудын Арабын хаан 

Саудын Арабын шинэ хаан Абдулазиз Бин Салман моринд хайртай бөгөөд морь худалдан авахад мөнгө зарцуулдаг нэгэн. Тэрээр шонхор шувуутайгаа маш их ажилладаг. Түүний цорын ганц хобби нь ном унших бөгөөд олон орны хэл дээр харьцуулж уншдаг юм байна. 

7. Пап Франсис

Пап Франсис шашны хүн ч гэлээ залуу насандаа танго бүжгийн хорхойтон байжээ. Тэрээр одоо ч төгөлдөр хуурын аяз сонсон хааяа найгалзах дуртай гэнэ. 

8. Ангела Меркел 

Германы Канцлер шатар тоглох хоббитой учраас төрсөн өдрөөр нь янз янзын шатар бэлгэнд ирдэг гэнэ. 

9. Наренда Моди 

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди гэрэл зураг авах туйлын дуртай. Хаа явсан газраа зургийн аппаратаа аваад явдаг нь их содон харагддаг аж. Мөн яруу найраг уншиж, шүлэг бичдэг.