m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.25 13:38
288
Киану Ривз-Гэрэл зураг түүх өгүүлнэ

Нийтийн тээврийн хэрэгслээр тэр тусмаа метрогоор үйлчлүүлэх дуртай Киану Ривз бол “Матрекс”, “Нуурын эргийн байшин”, “Мөрөөдлийн арваннэгдүгээр сар”, “Хурд”, “47 самуурай”, “Давалгаан дээр” “Жон Уик” зэрэг кинонд гол дүр бүтээсэн холливуудын нэрт жүжигчин бөгөөд түүний амьдрал уран бүтээлийг гэрэл зургаар үзүүлвэл.

Хүүхэд байх үеийн зураг 

 

Өсвөр үед

1980 онд коланы рекламанд тоглож байв. 

"Билл ба Тедийн содон үйл явдал"

"Аюултай харилцаа" 

 

Түүний амьдралыг өөрчилсөн үйл явдлын нэг нь 1993 онд хамгийн дотны найз Ривер Феникс хар тамхины тун хэтрүүлж өөд болсон юм. Эндээс түүнтэй холбоотой азгүйтэл, ганцаардал эхэлсэн юм.

Дараа нь хайрт төрсөн дүү Ким Ривз ховор тохиолддог заанжих өвчин тусаж, түүний сэтгэлийн шаналал нэмэгдсэн юм.  \зураг дээр ээж дүүгийнхээ хамт\

 Түүнийг орхин одсон Женнифер Сиам... үүнтэй холбоотой мэдээлэл зөндөө байдаг. Гэхдээ л К.Ривз одоо ч зүрх сэтгэлдээ хайрласаар байдаг.

Хурд: Хамт кинонд тоглоход таатай байдаг эмэгтэй уран бүтээлч хэн бэ? гэж сэтгүүлчийн асуултанд Ривз: "Сандра Буллок. Бид хамтдаа хоёр ч уран бүтээлд тоглосон. Тэгэхдээ их олон жил өнгөрчээ. Одоо хамтдаа кинонд тогловол ямар байх бол. Анхных шигээ байна гэдэгт итгэлтэй байна. Энэ бүсгүйтэй дэлгэцэнд дахин учрахыг хүсч байна." гэж хариулсан байдаг.

1995 онд "Үүлэн дээгүүр алхагч" энэ киноны талаар "кино сонин" буланд дэлгэрэнгүй оруулсан байгаа.  

1996 онд "Миннесотагаар амьсгалах" кинонд Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диастай хамтран тоглосон юм.

Тэрээр сайн л бүтээлийн төлөө кинонд тоглодог. “Чөтгөрийн өмгөөлөгч” кинонд Ал Пачиног тоглуулах гэтэл кино багийнханд санхүүгийн асуудал тулгарахад Киану Ривз өөрөөсөө хоёр сая доллар гаргаж байсан гэдэг.

"Матрик" I-IV ангиудад бүгдэд нь тоглосон

"Константине" Австрийн кино найруулагч Френсис Лоуренсын бүтээл 2005 онд гол дүрд нь тоглосон. 

“47 самуурай” Түүнээс ихэнхи сэтгүүлч ганцдаардлын мөн чанартай холбоотой асуулт их асуудаг. Энэ кинонд тоглосны дараахан нэгэн сэтгүүлч асуусан нь: "Япо­ны Мейжигийн үеийн амь­дарч байсан эзэнгүй, багшгүй самуурайнуудыг “Ронин” гэж нэрлэдэг байжээ. Кинонд таниас өөр европ төрхтэй жү­жиг­­чин алга. Холливудын тө­сөл ч гэсэн бүх жүжигчид япон­чууд байсан нь анхаарал тат­лаа. Та ганцаардаж байв уу. Яг л амьдрал дээрх шигээ...?" Ривз: "Би үргэлж л ганцаардлыг илүү дээр гэж үздэг байсан. Амьдрал ч тэгж хүмүүжүүлсэн. Бүр хүүхэд байхаас л..."

Тэрбээр хамгийн сүүлд "Жон Уик" кинонд тоглосон юм.

 

Киану Ривз-Гэрэл зураг түүх өгүүлнэ