m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.26 04:25
371
Хээрийн нөхцөлд хагалгаа хийж, хүний амь нас аварлаа

Өмнөговь аймгийн эмч нар хээрийн нөхцөлд хагалгаа хийж, хүний алтан амийг аварчээ. Тус аймгийн Даланзадгад сумаас 180 км, Сэврэй сумын төвөөс 38 км зайтай орших Буйлсан багын иргэн Л /35 настай/ гэнэт цус алджээ. Тэрбээр 20-21 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд умай  нь урагдаж 7500 мл цус алдсан гэнэ. 

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Мөнхбатаар ахлуулсан хагалгааны баг, Сэврэй сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд хөдөө гэрт нь мэс засал хийж эхийн амь насыг аварлаа. Монгол эмч нарын ур чадварыг харуулсан энэ хагалгаа хийсэн багийнханд олон хүн талархал илэрхийлж, эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүслээ.