m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.26 06:19
133
Оросын гимнастикч М.Мамун бүх алтыг хамжээ

Энэ сарын 21-24-нд Узбекистаны нийслэл Ташкентад болсон уран сайхны гимнастикийн Дэлхийн цомын тэмцээний бүх алтан медалийг Оросын Маргарита Мамун ганцаараа хамжээ. Өдгөө 19 настай Мамун бөмбөгтэй дасгалд 19.100, цагариганд 19.100, булавт 19.100, туузтай дасгалд 19.000, олон төрөлтөд 75.000 баллын үнэлгээ авчээ. Түүнчлэн хойд хөршийн 16 настай гимнастикч Александра Солдатова дөрвөн дасгалд мөнгөн медаль хүртжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй аваргаар хоёронтаа тодорч байсан Яна Кудрявцева энэ удаагийн Дэлхийн цомыг өнжжээ.