m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.27 00:26
131
Хэний ч эсэргүүцэл Нарендра Модиг үл зогсооно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар энэ сарын 16-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад Төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд үргэлжилсэн бөгөөд Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал байв.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн. Айлчлалын хүрээнд  эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдсэн билээ.


Нэг тэрбум ам.долларын зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм. Мөн Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн ажиллах талаар талууд ярилцав.  

Тэгвэл Монгол Улсад Төрийн айлчлал хийгээд буцсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд  Нарендра Модигийн амжилтын талаар “Амжилтын түлхүүр” буландаа онцолж байна.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд  Нарендра Моди 1950 оны есдүгээр сарын 17-ны өдөр эгэл жирийн тариачин гэр бүлд төржээ. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын гурав дахь хүү бөгөөд хүүхэд байхаасаа л аавдаа тусалж тариа хатааж8 худалддаг байсан аж.  Түүнийг хожим нь дунд сургуулийнх нь багш хэлэхдээ ”Моди багадаа гоц хүүхэд байгаагүй. Харин урлагийн мэдрэмжтэй нэгэн байсан” хэмээсэн аж. Багшийнх нь хэлсэн үг үнэний ортой ч байж мэднэ. Учир нь Моди дэлхийн хаана ч явсан зургийн аппарат авч явдаг бөгөөд гэрэл зураг авах нь түүний хобби. Тэрбээр сурч мэдсэнээр хүн ямар амжилтанд  хүрч болдгийг бусдад үлгэрлэж чадсан хүн. Түүнд манлайлагч байх бүх л чанарууд цогцолсон бөгөөд шаргуу хөдөлмөрлөж, хүнд бэрх замаар дээш өгсчээ.

Моди сурч мэдсэнээр хүн ямар амжилтанд  хүрч болдгийг бусдад үлгэрлэж чадсан

Модигийн улстөрийн карьер 2001 оноос эхлэлтэй. Тэрбээр анх Баратия Жаната намын гишүүнээр элсэж 2014 оны наймдугаар сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэх Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон юм.  Моди нь дэлхийн нэр хүндтэй улстөрчдийн наймдугаарт жагсдаг бөгөөд Баратия Жаната намаас ерөнхий сайдын суудалд суусан цагаасаа хойш хэд хэдэн онцгой үйл хэрэг бүтээжээ.

Моди нь дэлхийн нэр хүндтэй улстөрчдийн наймдугаарт жагсдаг

Өнгөрсөн оны наймдугаар сард түүнийг  Ерөнхий сайдад нэр дэвшихэд  хэн ч түүнийг сонгогдоно гэж төсөөлөөгүй гэнэ.  Гэвч удалгүй тэр БЖНамын тэргүүн болсон. Тэр цагаас хойш Моди хэний ч эсэргүүцлийг сонсолгүйгээр зөвхөн урагшаа  алхсаар л байна. Тэрбээр сонгуулийн компанит ажлын үеэр түүнийг эсэргүүцэгчдийн амнаас гарч буй үг, үйлдэл бүрийг өөрийн хатуу зарчимч үгээр таслан зогсоосон гэдэг. Өөрөөр хэлбэл түүний эсрэг хэлсэн үг бүрийг эсрэгээр нь мушгиж хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж чадсан байна.

Тэрбээр хэний ч эсэргүүцлийг сонсолгүйгээр зөвхөн урагшаа  алхсаар л байна

Хэдийгээр тэрбээр авьяаслаг яруу найрагч, зохиолч биш ч түүний хэлсэн үг бүр оновчтой байж чаддаг аж. Моди өөрийг нь хүндэлж биширдэг хүмүүсийг итгүүлж, зоригжуулдаг бол харин үзэн ядагчдынхаа уур ундууцлыг хүргэдэг нэгэн. Моди бол Энэтхэгт шинэчлэлийг бий болгосон бөгөөд чанга байхыг бусдад санал болгодог. Түүний карьерын замнал одоо ч тасралтгүй уриа тунхагийг илтгэж байдаг юм.  

Моди өөрийг нь хүндэлж биширдэг хүмүүсийг итгүүлж, зоригжуулдаг бол харин үзэн ядагчдынхаа уур ундууцлыг хүргэдэг нэгэн