m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.28 07:09
74
Туркийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Архангай аймагт ажиллажээ

Бүгд Найрамдах Турк улсын Эрүүл  мэндийн мэргэжилтэнгүүд Архангай аймагт айлчилжээ. Тэднийг аймгийн засаг даргын тамгийн газрын дарга Б.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Ариунаа тэргүүтэй холбогдох мэргэжилтэн, эмч нар хүлээн авч, ёслол хүндэтгэлийн танхимдаа албан ёсны уулзалтыг зохион байгуулсан байна. Эдгээр мэргэжилтэнгүүд Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас бичсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах төслийн дагуу бодит байдалтай танилцах, холбогдох судалгааг хийхээр Архангай аймагт зорин иржээ.