m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.29 10:10
197
Хоолны сав цуглуулдаг нохой зодооны супер од

АНУ-ын мэргэжлийн нохой зодоонч, жүжигчин супер од Дэйв Батистагийн сонирхолтой хоббиг танилцуулж байна. Тэрбээр АНУ-ын Вашигтон хотод 1969 оны нэгдүгээр сарын 18-нд төрчээ. Түүний хобби нь сурталчилгааны зориулалтаар худалдаанд гарсан хоолны сав цуглуулдаг байна.

Нохой зодооны  супер од Дэйв Батиста сурталчилгааны зориулалтаар худалдаанд гарсан хоолны сав цуглуулдаг байна

1982 оноос “E.T” киноны зурагтай хоолны сав цуглуулж эхэлжээ. Дэйв Батистагийн хамгийн дуртай хоолны сав нь “Green Hornet” киноны баатар Брус Лигийн зурагтай хоолны сав гэнэ. Тэрбээр нохой зодоончоос гадна кинонд тоглох болсон байна.  "Galaxy хамгаалагчид"  кинонд тэрбээр тоглосон бөгөөд түүний тоглосон дүрийг хоолны саванд "мөнхөлсөн" нь түүний хувьд гэнэтийн бэлэг болжээ.