m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.02 00:39
129
Эдэн Азар гэрэл зураг түүх өгүүлнэ

Португалийн хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагч Жозе Моуриньо "Би олон оддыг мэднэ тэгэхдээ тэр дундаас хамгийн даруу од нь Эдэн Азар" гэж хэлсэн байдаг. Тэр талбай дээр гарсан л бол үр дүнтэй, үзүүштэй уран гоёмсог тоглолтыг л бид нарт үзүүлдэг. 

Бяцхан шидтэн Эдэн Азар 

Спортын гэр бүлээс гаралтай Эдэн хоёр дүү Торган, Килаин нарын хамт. Түүний багаасаа үлгэр дууриал авч байсан тоглогч бол Францын шигшээ багийн ахлагч З.Зидан юм. 

Килаин Белгийн "Зюлте-Варегем"-д, Торган Германы "Боруссия Мёнхенгладбах"-д Эдэн мэдээж Английн "Челси"-д тоглодог. 

2008-2009 оны Францын Лига-1 "Шилдэг залуу тоглогч"

2010-2011 оны Францын Лига-1 "Шилдэг тоглогч"

2011-2012 оны Францын Лига-1 "Шилдэг тоглогч"

2012-2013 оны улиралд "Челси"-д ирсэн жилээ тоглож байх хугацаан дахь анхны улаан картаа Английн лигийн цомд "Суонси"-той тоглож байхдаа бөмбөгний хүүхдээс болж авч байсан.

"Челси"-д ирсэн жилээ анхны цомоо гардан авч байгаа нь \2012-2013 оны Европа лиг\

Багийн андууд нь түүнийг дэлхийн шилдэг болоорой гээд дурсгалын алтан бөмбөг өгсөн.

2014-2015 оны Английн лигийн цом \багийн хаалгач Тибо Куртуагийн хамт\

 

2014-2015 оны Английн Премьер лигийн " Шилдэг тоглогч"

2014-2015 оны "Челси"-гийн шилдэг тоглогч \ Дасгалжуулагч Жозе Моуриньо \

2014-2015  оны Английн Премьер-лигийн аваргын алтан медалиа хүү Янисдаа зүүж өгч байна.

Э.Азар өнөө цаг үед Л.Месси, К.Роаналду нарын дараа түүний нэр л яригдах ёстой. Тэр түүхийг бүтээж байгаа, талбай дээр дуусгаагүй гайхамшиг түүнд үлдсэн...  

 

Эдэн Азар гэрэл зураг түүх өгүүлнэ