m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.02 05:00
126
Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол их байна

Манай улсад 32.55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр болжээ. Тухайлбал, газрын тосны салбарт Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар эхний ээлжинд 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн Уул уурханй яамнаас мэдэгдээд байгаа аж. Нарийвчлан авч үзвэл, энэ онд 13.6 сая ам.доллар, ирэх онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулах аж. Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохирсон байна.

Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол их байна

Дашрамд дурдахад, газрын тосны хайгуулын “Богд IV” ба “Онги V” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг “BG Mongolia holdings limited” компанид хэсэгчилэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний хэрээр газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол их байгааг шинжээчид хэлж байсан юм.