m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.02 07:56
90
Европын холбооны иргэдийг Оросд ирэхийг хоригложээ

Крым болон Оросын хооронд үүсч, удаан хугацааны турш үргэлжилсээр байгаа таагүй байдлаас үүдэн Европын холбоо ОХУ-д хэд хэдэн хориг арга хэмжээ авсан билээ. Тэгвэл үүний хариу болгож Европын холбооны гишүүн орнуудын иргэнийг Оросын хилээр давуулахгүй болсноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Үүнд: Польш, Их Британи, Швед, Польш, Балтын тэнгисийн орнууд тэргүүтэй 28 улс багтсан бол Германы канцлер Ангела Меркелийг хар жагсаалтад оруулжээ. Харин Итали, Унгар, Австри, Словак улсууд тус жагсаалтад багтаагүй аж. ОХУ-ын зүгээс Европын холбооны улсуудад тавьж буй энэхүү визний хориг нь энэ оны хагас хүртэл үргэлжлэх бөгөөд хугацааг нь сунгах бодолтой байгаа юм байна.