m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.04 00:36
164
Шарын голын уурхайн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

Шарын голын уурхайн туршилтаар ажиллаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр ирэх сарын дундуур байнгын ашиглалтад орохоор болжээ. Жилдээ 600,000 тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай.

БНАСАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан “Худалдаа, Далайн тээврийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн дагуу тус улсын боомтоор дамжуулж Монгол Улсаас нүүрс гуравдагч зах зээлд борлуулах ажилд Шарын голын уурхай буюу “Шарын Гол” ХК хамтран ажиллаж байна.

“Нүүрс баяжуулах үйлдвэр” ирэх сарын дундуур байнгын ашиглалтад орохоор болжээ

БНАСАУ-ын Газар, Далайн тээврийн яамны сайд ноён Кан Жон Ван энэ оны гуравдугаар сарын 13-нд бусад холбогдох төлөөлөгчидийн хамт “Шарын гол” ХК-д зочилж уг “Нүүрс баяжуулах үйлдвэр”-тэй танилцжээ.