m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.04 13:53
385
Тунель уруудах замд ноцтой осол гарлаа

Сүрбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунель уруудах замд дөнгөж сая автомашины ноцтой осол гарлаа. 93-89 УНУ, 44-93 УНД машин мөргөлдөж замын хөдөлгөөнийг саатуулаад байна.

Сүрбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунель уруудах замд дөнгөж сая автомашины ноцтой осол гарлаа.

Машинд явсан нэг хүний биеийн байдал тааруу байгаа талаар хэргийн газар ажиллаж буй MASS.MN сайтын сэтгүүлч Б.Баяржаргал мэдээлэв. Тэнд байгаа хүмүүс түргэн тусламж, Замын цагдаагийн газарт дуудлага өгөөд байгаа аж. Одоогоор хэргийн газар жолооч, хохирогчид байгаа юм.

Сэтгүүлч Б.Баяржаргал хэргийн газраас дараах мэдээллийг авлаа.

93-89 УНУ дугаартай машины жолооч эмэгтэй "Би замын хөдөлгөөний дүрмээр явсан. Бодит байдлыг харахад хэнийх нь буруу гэдэг нь тодорхой байна. Гол замын машиндаа зам тавьж өгөх ёстой шүү дээ" гэв.

Харин 44-93 УНД дугаартай машины жолооч "Хоёулаа ногоон гэрлээр орсон. Энэ эмэгтэй маш хурдтай явсан. Замын цагдаагийнхан ирээд асуудлыг шийдэх байх" гэжээ.