m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.05 03:19
451
Хар тамхи боловсруулж, худалдаалдаг, хил нэвтрүүлдэг бүлэглэлийг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газраас сүүлд илрүүлсэн хар тамхины хэргийг талаар мэдээлэл өглөө. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тавдугаар сарын 20-оос зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл 21 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа.

Зарим мэдээллийн хэрэгслээр дээрхи гэмт хэрэгт олны танил хүмүүс холбогдсон гэх талаар дурдсан. Тэгвэл энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нь хар тамхины төрлийн бодисыг гар аргаар боловсруулдаг, худалдаалдаг, хууль бусаар хил нэвтрүүлдэг томоохон бүлэглэлийг илрүүлсэн хэмээн мэдээллэж байгаа юм. Дээрхи 21 хүмүүс ихэнхи нь залуу хүмүүс бөгөөд шалгагдаж буй хүмүүс дотор эмэгтэй хүн байгаа аж.

Тэгвэл энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нь хар тамхины төрлийн бодисыг гар аргаар боловсруулдаг, худалдаалдаг, хууль бусаар хил нэвтрүүлдэг томоохон бүлэглэлийг илрүүлсэн хэмээн мэдээллэж байгаа юм.

Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111.1, гашиш 15.5 грамм, өвс 6.4 кг, анданте 490 ширхгийг илрүүлж эд мөрийн баримтаар хураан авчээ. 

Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111.1, гашиш 15.5 грамм, өвс 6.4 кг, анданте 490 ширхгийг илрүүлж эд мөрийн баримтаар хураан авчээ. 

Дээрхи гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдээс урд өмнө нь ял шийтгэл эдэлсэн зургаан хүн байгаагаас Б, Э, Э нар нь Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дүгээр зүйл ангиар ял шийтгэл эдэлж байжээ.