m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.05 08:42
79
“Ээлтэй үйлчилгээ-иргэн танд” арга хэмжээ боллоо

Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газраас уламжлал болгон явуулдаг аймгийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг тавдугаар сарын 04-30-ны хооронд 16 сум, 6 тосгонд “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор ес дэх жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээгээр сумдаас ирүүлсэн нийтлэг санал, хүсэлтийг үндэслэн иргэний болон эд хөрөнгийн бүртгэл, газрын харилцаа, нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 17022 иргэнд хүргэлээ. Мөн аймгийн Засаг дарга сумдын алслагдсан багуудын иргэдтэй уулзаж, сум орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажилласан байна.

 

“Ээлтэй үйлчилгээ-иргэн танд” арга хэмжээ боллоо