m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.06 03:47
110
FIFA-гийн Ерөнхийлөгчид Солонгосын иргэн нэрээ дэвшүүлэх бололтой

Дэлхий нийтийн анхаарлыг FIFA-гийн эргэн тойронд болж буй үйл явдал татаж байна. FIFA-гийн Ерөнхийлөгч асан Сепп Блатер болон холбооны удирдах зөвлөлийн 6-8 хүмүүс ихээхэн хэмжээний авлигал авсан хэрэгт татагдаад байгаа юм.

Энэ үйл явдал хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориулсан олон хүний дургүйцлийг хүргэж, авлигал аваагүй гэж удаа дараа мэдэгдэж буй Сепп Блатер албан тушаалдаа үлдэх аргагүй болж өөрийн хүсэлтээр огцорсон. Дараагийн Ерөнхийлөгч хэн байх талаар яриа хүчтэй өрнөж эхэллээ.

 Тэрээр 2011 онд " FIFA"-гийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлээд ялагдаж байсан юм.

Солонгосын Хөл бөмбөгийн холбооны дарга, тус улсын Их хурлын долоон удаагийн гишүүн, "Hyundai" группийг үүсгэн байгуулагчийн хүү Жонг Мүн Жүн, өөрийн нэрийг "FIFA"-гийн Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлж болзошгүй байгаа гэнэ. Хууль журмын дагуу түүнд нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа ч тэрээр 2011 онд " FIFA"-гийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлээд ялагдаж байсан юм.