m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.09 02:24
69
ОХУ-ын асуудал Их долоогийн мэдлээс гарчээ

Их долоогийн тэргүүд олон улсад тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэхээр чуулж байгаа билээ. Тэдний хэлэлцэж байгаа үндсэн асуудал бол Орос Украины дунд үргэлжилсээр байгаа самуун, Грекийн хямралын асуудал болон дэлхий дахинд заналхийлсээр байгаа Исламын улсын асуудал байсан юм. Ямартай ч их долоо Грекийн их өрийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж, Исламын улсын дайралтаас болж хүнд байгаа Иракд тусламж үзүүлэх тал дээр зөвшилцөж чадсан ч ОХУ, Украины асуудал дээр мөн л мухарджээ. Хоёр улсын хоорондох самууныг намжаахын тулд ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг чангатгахаас өөр арга замд хүрээгүй бололтой.