m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.09 05:45
139
Олон улсын адал явдалт аялал болно

Адал явдалт аялал бол гадаадын жуулчдыг татах хамгийн том салбар юм. Энэ салбар хэдийгээр манай улсад бүрэн төлөвшөөгүй ч нөөц боломж асар их байгааг Монголын үзэсгэлэнт байгаль харуулдаг юм. Монголын говь, Алтайн уулс, Хөвсгөл сэлэнгийн хангайн бүсд адал явдалт аялал зохион байгуулж байсан туршлага байдаг билээ. 1997 онд олон улсын адал явдал хайгчид манай улсад зохион байгуулж байсан бөгөөд энэ жил хоёр удаагаа авто тээвэр үүсэн байгуулагдсны 50 жилийн ойн арга хэмжээний үеэр зохион байгуулна.   

Монголын автомашин мотоциклын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх:

"Одоогоос 18 жилийн өмнө буюу 1997 онд Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлсэн "Camel Trophy" адал явдалт аялал анх удаа Монголд болж байсан. Үүнээс хойш олон улсын адал явдалт аялал манай улсад ахиж орж ирээгүй юм. Харин Nissan Trophy, Hummer, 4x4 буюу Жийп авто машин сонирхогчдын аялал дотооддоо болж байсан. Энэ аялал нь тухайн техникийн хурд хүчийг сорихоос илүү бартаатай, шавар шавхайтай замаар машинаар туулан өнгөрүүлэх нь адал явдал гэж ойлгож болно. Адал явдалт аялал нь нэг талаар сонирхол төдий харагдаж байгаа боловч нөгөө талаас аялал жуулчлалын томоохон сурталчилгаа болж өгдөг. Монголд ирдэг ихэнхи жуулчид Хонгорын элс \Өмнөговь\, Монгол элс \Завхан\, говийн аймгуудад сонирхолтой аялал зохион байгуулах хүсэлттэй байдаг. Элсэнд шигдсэн машинаа техникийн хүчээр татаж гаргах ч юм уу? эсвэл Сэлэнгийн Зүүнхараа, Баруунхараагийн нойтон шавартай хэсэгт машинаа суулгах, аль болох бартаат замаар адал явдал хайдаг гэсэн үг юм.  

 

1997 онд зохиогдож байсан "Camel Trophy" 

 

Олон улсын адал явдалт аялал болно