m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.09 05:57
515
Аймгийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээн боллоо

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар наадмыг зохион байгууллаа.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг уран гимнастикийн  дасгал  хөдөлгөөнөөр  дамжуулан авьяас чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний уян хатан чанарыг сайжруулах, гоо зүйн мэдрэмж олгох, зорилготой уг тэмцээнд бүсээс шалгарсан 12 багийн 144 хүүхэд хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцлоо.

Тэргүүн байранд Арвайхээр хотын Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэг, дэд байранд гуравдугаар цэцэрлэг, гутгаар байранд долдугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчид тус тус шалгарлаа.