m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.09 07:38
37
Роботын иж бүрэн лабораторийг хүлээлгэн өглөө

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд роботын дугуйлан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэгийг олгох зорилготойгоор нэг бүр нь 1-1.5 сая төгрөгийн үнэтэй роботын иж бүрэн лабораторийг БСШУ-ны сайд Л. Гантөмөр эхний хэдэн  сургуульд хүлээлгэн өглөө. 

Уг арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Авьяас” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн чиглэлд өөрийнхөө сонирхлоороо суралцахад туслах. Яг ийм роботын, орчин үеийн технологи ашигласан лабораториудыг байгуулахад хүндрэл байхгүй. Бид 100 гаруй сургуульд технологийн, 200 гаруй сургуульд физикийн  лаборатори нээсэн байгаа. Түүнтэй нь зэрэгцүүлээд энэ роботын дугуйланг сургууль болгон дээр байгуулна” хэмээн хэлэв. Энэхүү роботын лабароторийг бүх сургуульд өгөх юм байна.