БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны ирэх сарын 03-14-нд болох дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдын "В" хэсгийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.
Монголын баг Б хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багтай тойргоор тоглохоор хуваарь таарсан. Энэ тэмцээнд орж буй 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглох юм. Хэсгээс зөвхөн дөрвөн баг шалгаран гарч цаашид хасагдах журмаар тоглох юм.
Долдугаар сарын 4 -нд 14:30 цагаас МЕКСИК -МОНГОЛ (Ёонван спортын ордонд)
Долдугаар сарын 5-нд 20:30 цагаас МОНГОЛ-МОНТЕНЕГРО (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
Долдугаар сарын 6-нд 14:30 цагаас МОНГОЛ -ОХУ (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
Долдугаар сарын 8-нд 17:30 цагаас КАНАД-МОНГОЛ (Ёонван спортын ордонд)
Долдугаар сарын 9-нд 12:30 цагаас МОНГОЛ-ШВЕД (Муан спортын ордонд) тус тус тоглохоор хуваарь гарчээ.