m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.11 07:45
186
NBA-ын өмсгөлийг Nike брэнд үйлдвэрлэнэ

NIKE компани 2017-2018 оны улирлаас NBA-н өмсгөлүүдийг үйлдвэрлэх эрхийг эзэмших гэрээг байгуулсан болохыг мэдэгдлээ. Тоглолтын өмсгөл дээр "NIKE" лого анх удаагаа байршихаар болжээ. Худалдаанд гарч байгаа өмсгөл, бүх оддын өмсгөлүүд дээр л "Adidas"-н лого байдаг болохоос биш, тоглогчдын өмсгөл дээр байдаггүй. 

Найман жилийн хугацаанд үргэлжлэх гэрээ нэг тэрбум долларын үнэтэй бөгөөд WNBA, хөгжлийн лигийн өмсгөлүүд ч давхар харъяалагдах гэнэ. Америкийн зах зээл дээр сагсан бөмбөгийн пүүзний борлуулалтаар Nike компани тасархай тэргүүлдэг юм. Тиймээс Adidas-г Nike орлохоор боллоо гэсэн үг.

NBA-н одууд болох Леброн Жеймс, Кевин Дурант, Коби Брайнт, Кармело Энтони зэрэг одууд өөрсдийн нэрийн пүүзийг гаргах гэрээтэй ажилладаг.