m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.11 07:58
65
Месси шүүхэд дуудагджээ

Барселонагийн  довтлогч Лионел Месси шүүхэд дуудагджээ. Тэрээр 2007-2009 онд Banc Sabadell, Telefonica, Danone, Air Europa, Adidas болон Pepsi зэрэг томоохон компаниудтай 10 сая еврогийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд тухайн гэрээний орлогоос Испанид ямар ч татвар төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүхэд дуудагдсан байна.

Түүний аав "Месси тухайн үед татвар төлөх насанд хүрээгүй байсан" хэмээн үзэж шүүхтэй маргаж байгаа гэнэ.