m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.11 12:54
1261
Д.Норовсүрэн: Монгол үндэсний асар, майханыг төрөл бүрээр үйлдвэрлэдэг

XIII зууны үед Монголд ирж байсан Европын нэрт жуулчин Марко Поло "Монголчууд бусдын газар нутгаар аялахдаа бороотой үед толгой хоргодох жижиг майхан, зэвсгээс өөр юу ч авч явдаггүй" гэж бичжээ. Энэ ч утгаараа үндэсний майхан бусад орны майхнаас онцлог давуу талтай байдаг. Монгол үндэсний майхан нь салхины хагалбарт тохирсон гурвалжин байдгаас гадна олсоор татагдан босдогоороо онцлог юм.

Үндэсний майхан, асар үйлдвэрлэж буй “Урам ундар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Норовсүрэнтэй ярилцсан юм.

-Хэзээнээс үндэсний асар, майхан үйлдвэрлэж байна вэ?

-1996 оноос хувиараа хүүтэйгээ нийлэн майхан оёж эхэлсэн. Ингээд 2002 оноос “Урам ундар” ХХК-ийг байгуулж, одоогийн байдлаар хоёр цехтэйгээр 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа эрхэлж байна.

-Танай компанийн үйлдвэрлэж буй үндэсний майхан юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Бүх төрлийн майхан, асараа ямар хэмжээ, загвартайгаар хийхээ шийднэ. Ингээд ус бороо нэвтрүүлдэггүй, будаг гардаггүй чанартай материал сонгон эсгэдэг. Эсгэсэн материал дээрээ тухайн хүний хүссэн хээ, угалзыг оёхоос гадна байгууллагын тэмдэг, логог даавуугаар эсгэж оёдог. Майхан оёх нь хамгийн их ажиллагаа шаарддаг. Оёдолчноос нэлээн ур чадвар шаарддаг. Манай компанийн оёдолчид чадварлагаас гадна майхан бүр маань доторлогоотой оёгдогоороо давуу талтай юм.

-Хэдэн төрлийн майхан, асар худалдаалж байна вэ?

-Монгол үндэсний 2, 4, 6 гээд 14 хүн багтах хэмжээтэй майхан оёдог. Төрөл бүрийн хээ угалзаар 18 метр хүртэлх асарыг захиалгаар оёж нийлүүлдэг. Мөн цэргийн палатка, өвлийн майхан, аяны майхан зэргийг оёдог. Манайд үйлдвэрлэсэн майхныг Франц, Герман, АНУ, Өвөрмонгол, ОХУ орнууд захиалгаар авдаг.

Манай компанийн оёдолчид чадварлагаас гадна майхан бүр маань доторлогоотой оёгдогоороо давуу талтай

-Цаашид үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэхийг зорьж байна вэ?

-Асар болон майхан үйлдвэрлэхэд зай талбай их эзэлдэг тул үйлдвэрлэлээ өргөтгөхийг зорьж байгаа. Энэ ч утгаараа Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд хамрагдахаар төслөө өгсөн. Түүнчлэн аяны Монгол үндэсний майхан үйлдвэрлэхээр зорьж байгаа. Саяханаас үзэсгэлэн худалдаанд зориулагдсан цагаан сүүдрэвчийг цонхтой, цонхгүй гээд төрөл бүрээр үйлдвэрлэн гаргаж байна.

Манайд үйлдвэрлэсэн майхныг Франц, Герман, АНУ, Өвөрмонгол, ОХУ орнууд захиалгаар авдаг

"Урам ундар" ХХК Баянзүрх дүүрэг холбогдох утас: 99132089, 91995003