m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.20 05:35
53
Т.Санчир Филиппиний өөр лигт тоглоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээ байгуулж, тус улсын лигт тоглож эхэлсэн. Гэвч тэрбээр сар гаруйхан хугацаанд Филиппиний багтай тоглож, гэрээгээ цуцласан талаар бид мэдээлж байсан билээ.

Гэхдээ Т.Санчир ирэх 12 дугаар сарын сүүлчээр дахин Филиппин улс руу явж урилга илгээсэн хоёр багийн аль нэгт нь тоглохоор болсон  байна. Харин ямар багт тоглох нь мөн л тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан тохиролцоо хийгээд байгаа гэнэ.