m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.20 06:03
845
"Converse" брэндийн түүх

Хүүхэд залуусын өөрсдийн хэв маягаа болгосон олон төрлийн брэндүүд байдаг. Харин тэр дундаа пүүз, кетний залуусын илэрхийлэл бол "Converse" гэдэгтэй санал зөрөх хүн цөөн биз. Энэ удаагийн "Амжилтын түлхүүр" буландаа уг брэндийн талаархи мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

АНУ-ын спортын бүх бараа бүтээгдхүүнийг үйлдвэрлэгч "Converse" 1908 онд үүсэн байгуулагджээ. Уг брэнд Massachusetts-д байрладаг Nike-ийн охин компани юм. Үүсгэн байгуулагч Linda Rinn нь 1917 онд Converse-ийг Converse All Star нэртэйгээр зах зээлд гаргажээ.

1923 онд Converse All Star нь АНУ-ын алдарт сагсан бөмбөгчин Charles Hollis Taylor-ын гарын үсгийг ашигласан ба тэрээр бидний дунд Chuck Taylor нэрээрээ танил болсон билээ.

Chuck Taylor All star-ийн товчтлсон нэрээр Chucks, Cons, Connies гэх Converse-ийн загварууд нь анх сагсан бөмбөгийн гутал гэж бүтээгдсэн бөгөөд өнөөг хүртэл гутлын загварыг байлдан дагуулсаар байгаа билээ. Nike konzern-д харъалагдсан цагаасаа буюу 1917 онд дэлхий дахинд 600 сая ширхэг кетийг борлуулсан байна.

2008 онд сая төгрөгийн үнэтэй хос гутал зарагдсан нь тус брэнд аль хэдийн спортын оддын үнэнч анд болж чадсан нь харагдаж байна. Анхны резинэн ултай Canvas нь 1860 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 1892 онд United States Rubber компанийн нэгэн салбарт энэхүү гутлыг олон янзын загварын нэрээр үйлдвэрлэсэн байна. Эдгээр гуталууд нь чөлөөт болон хувийн шинж чанар давамгайлсан өвөрмөц загвартай байжээ.

 

Өөрөөр хэлбэл, эдгээр нь өөрийн гэсэн тодорхой соёлын байдлыг агуулсан бөгөөд олон үе шатандаа үргэлж шинэчлэгдэж байсан ба хөгжмийн одууд хүртэл нилээд өмсдөг байна. Харин Sneakers загвар нь 1950 онуудад залуучуудын өдөр тутмын гутал болж байсан ба ялангуяа James Dean олон нийтэд танил болгожээ.

Chucks-ийн гадаад үзэмж нь 1923 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй бөгөөд харин хэмжээ нь томорсон байна. Эдгээрээс доорхи гурван хувилбарыг нэрлэж болох юм. 1985 оноос үйлдвэрлэгдсэн байна. Canvas гутал нь маалинган бүтээгдхүүн, резинэн ул, үдээснээс бүрддэг байна. Мөн дотор талыг нь агаар нэвтрүүлэх материалаар хийсэн нь тус брэндийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гол шалтгаан болж чаджээ.

CONVERSE брэнд өнөөдөр ч өөрийн зах зээлийг алдалгүй хүүхэд, залуусын өнгө төрхийг илтгэсэн хэвээрээ байна. Анх бий болсон цаг үеийн хэлбэр дизайнаа алдалгүй яваа ч өнгө, үзэмж чанарын хувьд илүү өргөн сонголттой болсон билээ. Зөвхөн залуус гэлтгүй одууд хүртэл энэ брэндийг сонгох хэрэглэдэг юм.