m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.23 00:45
57
Талбайн эзэн Канадын шигшээ шөвгийн наймд үлдлээ

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын төлөөх тоглолтууд эхэллээ.  Бразил, Франц болон талбайн эзэн Канадын шигшээ багууд хожин дараагийн шатанд шалгарчээ. 

Францын шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийг 3:0 харьцаатай хожин шөвгийн наймд үлдсэн байна. Тэд дараагийн шатанд хоёр удаагийн дэлхийн аварга Германы шигшээ багтай тоглоно. Талбайн эзэд Канадын шигшээ баг Швейцарын багтай тогложээ. Тоглолтын 52 дахь минутанд Белангер гоолдож Канадын шигшээ хожил байгууллаа.  Долоо дахь удаагийн дэлхийн аваргад шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөж шигшээ найман багийн нэрс тодорсоор байна.