m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.23 02:04
28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын 6 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Эрхтний тэнгэрт одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.