m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.23 03:28
562
Э.Бадар-Ууган "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвөө нээлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган гэр бүлийн хамт санаачлан байгуулсан "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн бааз дээр түшиглэн Япон улсын эмч, мэргэжилтэн, техник технологи бүхий орчин үеийн шийдэл бүхий эмнэлэг юм байна. Зөвхөн япон эмч нар төдийгүй монгол эмч нар ч бас хамтран ажиллах бөгөөд бүх эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлсэнээрээ давуу талтай юм.

"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төв нь өдөрт 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд гадаадын энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг үнэ тарифаас хоёр дахин бага буюу 6-9 сая төгрөгийн үнэтэй байх юм байна.