m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.24 04:27
72
Авто замын нийт ажлын явц 21 хувьтай байна

Баянзүрх дүүргийн 20,23,28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг  2015 оны зургаадугаар сарын 3–наас наймдугаар сарын 30-ны хооронд  гүйцэтгэж дуусгана.

Ингэснээр одоогийн 7 м-ийн өргөнтэй зорчих хэсгийг  8 м болгон өргөтгөж , хуучин 1-ийн диаметртэй есөн ширхэг хоолойг  18,36 у/м төмөрбетон гүүрийн хамт засварлана. Мөн авто замын суурийг цементээр бэхжүүлсэн хайрган сууриар  сольж, асфальтобетон хучилт 5 см дэвсэх юм. Шинээр 28 автобусны буудал  хийх бөгөөд авто зам баруун гар талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөөд байна.

Газар чөлөөлөлт: Авто замын трассын дагууд нийт 119 объект багтсан байна. Үүнээс замын хөвөө даланд орсон хашаа 95, байшин 22, зорчих хэсэгт орсон байшин дөрөв, путк тампр хоёр байна.  

Одоогоор замын хуучин хашлагыг 6300 у/м газар хуулж зайлуулж талбайг цэвэрлэн УСУГ-аас  цэвэр усны хамгаалалтын газар  түр замыг байгуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулаад  байна. Мөн 4.0 км түр замыг  хусаж  тэгшлэн  байнгын усалгаа хийж тээврийн хэрэгслийг зорчуулж байна. НТГ болон НЗЦГ-тай хамтран  ажиллаж  зохих  тэмдэг тэмдэглэгээг  түр замд тавьж ажиллаж байна.  2.0 км авто замын хуучин хатуу хучилтыг ресакладаж I үеийг хийж индүүдэж нягтруулсан.  700м газар  цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж тав хоногийн бэхжилт явагдаж байна. Дөрвөн цэгт шинээр хийх автобусны буудлын өргөсөлт хийгдэж хөлдөлтөөс хамгаалах үе байгуулж, 1 диаметртэй төмөр бетон хоолойн угсралтыг хийж байна. Авто замын нийт ажлын явц 21 хувьтай байна.