m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 04:52
41
Аж үйлдвэрийн сайд болон баялаг бүтээгчид Японыг зорино

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 28-наас ирэх  сарын 1-ний өдөр Япон Улсад ажлын айчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулах юм.

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах юм

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах юм. Эдийн засгийн түншлэл, гадаад харилцааг дэмжсэн энэхүү айлчлалын багт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон албаны хүмүүс баялаг бүтээгчид багтжээ. 

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас 60 орчим  аж ахуйн нэгжийн 80 гаруй   төлөөлөгч оролцоно. Айлчлалыг зохион байгуулснаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдэнэ гэж  үзэж байна.