m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 05:03
58
Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцүүлэг болно

Жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг дэлхий нийтээр Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тус өдөр "Эрүү шүүлт болон хохирогчийн эрхийн өнөөгийн төлөв байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Тахарын Ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөл оролцож, эрүү шүүлт болон гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцоно.