m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 05:22
90
Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлжээ

Олон улсын жүдо бөхийн холбоо энэ сарын 21-ний байдлаар дэлхийн жүдочдын чансааг шинэчлэн гаргажээ. Монголоос Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар өөрийн жиндээ тэргүүлсэн байна.

М.Уранцэцэгийн хувьд жүдо барилдааны 48 кг жингийн 2013 оны дэлхийн аварга, 2012 оны Ази тивийн аварга, ААШТ-ий хошой хүрэл медальт тамирчин. Харин Г.Болдбаатар нь 2014 онд ОХУ-ын Челябинск хотод болсон дэлхийн аваргын алтан медальтай билээ.