m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 05:43
119
Хар тамхины хэмжээ багасч, үйлчилгээ өндөр болжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газруудтай "Мансууралгүй ирээдүй" сэдэвт өдөрлөгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.

Энэ үеэр иргэд олон нийтэд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, хар тамхитай тэмцэж буй байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулсан юм. 

Гаалийн ерөнхий газрын гаалийн зорчигч шуурхай хяналтын газрын албаны улсын байцаагч Б.Сүхбаатар

Хар тамхины төрлийн бодисыг ачаа тээш, хувцсандаа нууж хил давуулахыг оролддог. Зорчигч Монгол улсын хилээр ороод гарах хүртэл бүх процесс гаалийн байгууллагын хяналтанд байдаг. Зорчигчийн дагалдах ачаа болон гар тээшийг рентгэн аппарат болон үнэрч нохой шалгадаг. 

Хар тамхины хэргийн 60-иас доошгүй хувийг хилийн чанадаас хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон хэргүүд эзэлж байна.

Гадаад худалдаа болон хилийн чанадыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдсэн. Зөвхөн ганц, хоёрхон грамм боловч өндөр үйлчилгээтэй хэд хэдэн удаа хэрэглэдэг боломжтой шинэ төрлийн бодисыг нийлэгжүүлж гаргаж авсан  учраас  хаанаа ч нуугаад оруулаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Манайд хэрэглэгдэж байгаа рентгэн аппарат болон бусад хяналтын тоног төхөөрөмжүүд олон улсын жишигт нийцсэн төхөөрөмжүүд байдаг. 

Зөвхөн ганц, хоёрхон грамм боловч өндөр үйлчилгээтэй хэд хэдэн удаа хэрэглэдэг боломжтой шинэ төрлийн бодисыг нийлэгжүүлж гаргаж авсан байдаг.