m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 08:30
45
Конгрессын гишүүн П.Роскамтай уулзлаа

Төлөөлөгчдийн танхим дахь Олонхийн бүлгийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Төлөөлөгчдийн танхимын Ways and Means committee буюу Холбооны улсын татвар, худалдаа, Засгийн газрын өрийн асуудлыг хэлэлцэн зохицуулдаг Хорооны гишүүн, хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байна. Тэрбээр АНУ-ын үндэсний аюулгүй байдал, үүргийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэлийн даргаар сонгогдсон.

 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс ардчилал шинэчлэлийн замыг сонгоод 25 дахь жилтэйгээ золгож байна. Түүхэн энэ цаг үед биднийг байнга дэмжиж ирсэн та бүхэнд гүн талархлаа илэрхийлье. Бидний цаашдийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Конгрессын гишүүн П.Роскам Монгол Улсын Ерөнхий сайдыг АНУ-д ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлээд ийм уулзалт ярилцлага нь хоёр орны хамтын ажиллагаа харилцан ойлголцолд чухал хувь нэмэртэй гэдгийг онцлон хэллээ.

Ардчиллын түншлэлийн хөтөлбөр нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд суудалтай 2 намын 20 гаруй гишүүнээс бүрдсэн, шинэ тулгар ардчилсан орнуудын хууль тогтоох байгууллагад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох зорилготой. Анх 1990 онд Төв болон Зүүн Европын 10 орны хууль тогтоох байгууллагыг дэмжих зорилгоор байгуулагдсан Ажлын хэсэг байсан бөгөөд 2005 онд “Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллыг дэмжих хороо” болгож өргөжүүлсэн. 2013 оноос Ардчиллын түншлэл болгон өөрчилсөн бөгөөд 16 орны хууль тогтоох байгууллагатай түншлэн ажилладаг. Манай улс 2006 оноос хөтөлбөрт хамрагдаж байна.