m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.25 08:52
91
Гаалийн улсын байцаагч нарт зориулсан сургалт боллоо

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг шалгаж,  улсын байцаагч нарт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Мөн  Монгол Улсын хойд хил 24 цаг нээлттэй  болж, хилийн болон гаалийн байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж байна. Хилээр  нэвтрэх нээлттэй байдлыг дагаж , хил, гаалийн хууль  тогтоомж зөрчсөн гэмт хэрэг зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

Иймд хилээр хууль бусаар бараа, материал, эмийн бодис, галт зэвсэг нэвтрүүлэх, гаалийн татвар хураамжаас зайлсхийх  гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэх, хилийн бүсэд оршин суугчдаас гэмт хэрэг, зөрчилд татагдан орж болзошгүй байгааг таслан зогсооход гаалийн хяналт шалгалтыг сайжруулах  явдал чухал байгаа талаар  прокурорын газраас зөвлөмж, чиглэл өгсөн байна.